Ц.Сандаг-Очир: УИХ-д хүндэтгэлгүй хандаж буй сайд нарыг нэр усаар нь цолломоор байна Ц.Сандаг-Очир: УИХ-д хүндэтгэлгүй хандаж буй сайд нарыг нэр усаар нь цолломоор байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Сандаг-Очир: УИХ-д хүндэтгэлгүй хандаж буй сайд нарыг нэр усаар нь цолломоор байна

2024 оны 10 сарын 03

Arslan.mn

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын зарим сайд нар УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанд ирсэнгүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга чуулганы хуралдаанд ирээгүй сайд, гишүүдэд сануулга өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Засгийн газрын гишүүд УИХ-д хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Жилийн ажлын төлөвлөгөө хэлэлцэж байхад салбарын сайд нар хагас дутуу, байхгүй байна.

Тиймээс салбарын сайд нарыг суулгаж байж хөгжлийн төлөвлөгөө, төсөв хэлэлцүүлмээр байна. УИХ-д хүндэтгэлгүй хандаж буй сайд нарыг нэр усаар нь цолло. Зарим нь орон нутагт улс төр хийгээд явж байгаа." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659265
1 эможи

Зочин
2024-10-03 14:33
зөв шүү..одоо нэр усаар нь зарла. хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй болсон юм ч ил гаргаад явсан дээр...таслаад байгаа нөхдүүдэд арга хэмжээ тооцдог бол
keyboard_arrow_up