Д.Амарбаясгалан: Гишүүд чөлөө авах бичиг шидчихээд, өөрсдөдөө чөлөө өгөөд явчихсан байна Д.Амарбаясгалан: Гишүүд чөлөө авах бичиг шидчихээд, өөрсдөдөө чөлөө өгөөд явчихсан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: Гишүүд чөлөө авах бичиг шидчихээд, өөрсдөдөө чөлөө өгөөд явчихсан байна

2024 оны 10 сарын 03

Arslan.mn

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын зарим сайд нар УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанд ирсэнгүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга чуулганы хуралдаанд ирээгүй сайд, гишүүдэд сануулга өглөө.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Н.Учрал сайд аа ирээгүй Засгийн газрын гишүүдээ дуудаарай. Өнөөдөр санал хураалттай гэдгийг ойлгож байгаа байх. Орон нутгийн сонгуулийн асуудлаар 20 гаруй гишүүн чөлөө хүссэн бичиг ирүүлсэн. Би албан ёсоор чөлөөнд гарын үсэг зураагүй. 

Сүүлийн үед зөвшөөрөл хүссэн бичиг өгчхөөд зөвшөөрөл авчихсан гэж бодож яваад байна. Зөвшөөрөл өгөх эсэхийг УИХ-ын дарга чуулганы ирц, хэлэлцэх асуудлын цар хүрээтэй холбоотой шийдвэрлэдэг. 

Гэтэл бичиг шидчихээд өөрсдөдөө чөлөө өгөөд явчихсан байна. Тэгэхээр УИХ, Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд хүрэлцэн ирж суухыг хүсэж байна. Жишээлбэл есдүгээр сарын 30-нд томилолтоор гадагшаа явж буй хүн бичгээ өгчхөөд явсан байна. Энэ ойлголтыг залруулах хэрэгтэй" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659266
0 эможи

Зочин
2024-10-03 14:31
хурдан шуурхай шийдэлдээ...чамд чөлөө өглөө, чамд чөлөө өгөхгүй гээл утасдаад л болоошдэ. төр хурдтай ажиллах ёстой гээл доод шатны төрийн байгууллагуудаа алчих гээл байдаг ш дээ.
keyboard_arrow_up