С.Цэнгүүн: Контент бүтээх ажилд 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ ажлыг МҮОНРТ хийж болдоггүй юм уу
Өчигдөр хуралдсан Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр хуралдаж УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгааг шүүмжлэв.
Тэрбээр "Бид чухал зүйлдээ төсвөө оновчтой зарцуулж чадахгүй байсаар Монгол Улсын хөгжил гацчихсан. Цахим хөгжлийн яам олон нийтийг соён гэгээрүүлэх, контент бэлтгэх ажилд 1.9 тэрбум төгрөгийн төсөв тавих яг шаардлагатай юу.
Сар бүр айл өрхүүд МҮОНРТв-д төлбөрөө төлдөг. Энэ үүргийг МҮОНРТв хийж болохгүй юм уу? Яг үнэндээ 19 сая ч гэсэн том мөнгө ш дээ.
Гишүүдэд энд хэрэгцээгүй төсөв байгаад байна ш дээ гэхээр одоо нэгэнт оруулаад явсан, хасах боломжгүй гэж яриад байна. Шинээр УИХ бүрэлдэж байгаа бол бид нар хэлээд өнгөрдөг биш, зогсоож чаддаг, хэрэгцээтэй төсөл рүү төсвөө тавьдаг болмоор байна. Төр өөрөө иргэдийн халааснаас татвар зэрэг дарамт болгож мөнгө цуглуулж авчихаад ийм хэрэгцээгүй сангуудыг ажиллуулаад баймааргүй байна. " гэв.