Г.Лувсанжамц: Хоёр том чухал хуулийг ТББХ-н дээр хэлэлцэхгүй гээд унагаасан байна Г.Лувсанжамц: Хоёр том чухал хуулийг ТББХ-н дээр хэлэлцэхгүй гээд унагаасан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Лувсанжамц: Хоёр том чухал хуулийг ТББХ-н дээр хэлэлцэхгүй гээд унагаасан байна

2024 оны 10 сарын 25

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дагалдах төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбоотой хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Төсвийн тухай хуулийг дагаж Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулъя гээд УИХ-д оруулж ирсэн. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжихгүй гээд унагасан байна. Эргэлзээ төрж байна.

Манай улс бүсчилсэн хөгжлийн реформ хийнэ гээд 6 бүсээ тэргүүлэх чиглэл болгон зарласан. Эрчимжсэн мал аж ахуй, соёлын өв дагасан олон улсын аялал жуулчлалын бүс гэх мэт экспортыг дэмжих,  гаднаас жуулчид оруулж, валют олж төгрөгийн ханшийг чангаруулах ёстой гээд үйлдвэрлэлд зориулсан бүхий л татварыг Гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.

Шинэ хоршоо хөдөлгөөнөөр хөнгөлөлттэй зээл олгож байгаа.  Үйлдвэрийн тоног төөхөрөмж худалдан авах юм бол малчид давхар орлоготой болоод нийгэм эдийн засгийн хувьд сайжирна. Тийм учраас Байнгын хороогоор дэмжигдээгүй саналыг дэмжээд  үйлдвэрлэгч Монголыг бий болгох шийдвэр гаргаж өгөөч гэсэн саналтай байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
659773
1 эможи

Зочин
2024-10-26 21:23
Та нарын гаргадаг хуульд хэн итгэх бэ?! 6 бусчлэл гэнэ шуу, унэхээр бодлого ч алга, бух зуйл урсгалаар хевж бна! Тер удирдахад мэдлэг, туршлага маш чухал.
Зочин
2024-10-25 14:26
Лувсанжамцаас эхлээд өнөөдөр улс төрд хог цуглуулж байна. УИХ тарах ёстой. Усл төр бол сурч дуусдаггүй мэргэжил. Тйиээс улс төрд олон арван жил чанагдсан, арай учры нь олдог хүмүүсээ улс ИХ- даа оруулж байна. Манах болохоор улс төр бүү хэл төрд ажиллаж үзээгүй эсвэл нэг хоёр жил ажилласан хүнээ ИХ руу оруулж байна. тэгээд дээр нь боловсрол муу.
keyboard_arrow_up