Ц.Даваасүрэн: Гадаад оронд улс төрчид нь ажлын байр амладаг. Гэтэл манайд ХАЛАМЖ Ц.Даваасүрэн: Гадаад оронд улс төрчид нь ажлын байр амладаг. Гэтэл манайд ХАЛАМЖ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Гадаад оронд улс төрчид нь ажлын байр амладаг. Гэтэл манайд ХАЛАМЖ

2024 оны 10 сарын 25

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "УИХ-ын гишүүд, улстөрчдөдөө би нэг зүйлийг уриалмаар байна. Гадаадын бусад оронд болж буй сонгуулийг харахаар улстөрчид нь ажлын байр амлаж байгаа юм. Иргэд нь ажлын байр нэхэж байна. Гэтэл манайд халамж. Улстөрч нь ч халамж. Би эхчүүдэд, олон хүүхэдтэй айлд мөнгө өгөхийг буруутгахгүй байна, өгөх л ёстой байх. Баян, боломжтой айлын хүүхдүүдэд мөнгө өгч яах гээд байгаа юм бэ.

Нүүрснийхээ мөнгөөр ялгадас үйлдвэрлэж яах гээд байгаа юм бэ. Нүүрс зогсвол бид байхгүй. Тиймээс нүүрснээс орж ирж байгаа мөнгөөрөө баялаг бүтээдэг болох хэрэгтэй шүү дээ. Улстөрчид ингэж, тэгж өгье гэхээр ард түмэн авъя гэхээс яах юм бэ. Бид улс орныг чиглүүлэх гэж энд сууж байгаагаас суудлын төлөө биш шүү дээ. Яг ийм халамж ярьдаг, орж ирсэн мөнгөө ялгадас болгох сэтгэхүйтэй байвал Монгол хэзээ ч хөгжихгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659780
0 эможи

keyboard_arrow_up