ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар 5 саяар үнэлэгдэх гурван газартай, 240 саяын зээлтэй ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар 5 саяар үнэлэгдэх гурван газартай, 240 саяын зээлтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар 5 саяар үнэлэгдэх гурван газартай, 240 саяын зээлтэй

2024 оны 11 сарын 05

Arslan.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилох бөгөөд нэр дэвших хүсэлт, холбогдох материалыг өнгөрсөн сарын 2-23-ны хооронд хүлээн авсан билээ.

Тэгвэл  Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлсэн С.Энхбаатар, М.Алтан-Очир нарыг нэр дэвшигчээр бүртгэв.

Тэгвэл С.Энхбаатарын товч намтрыг танилцуулж байна.

Arslan.mn

Түүний хувьд 2019-2023 онд Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм.

Тэгвэл ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатарын АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 32 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 57 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 371 сая төгрөгийн  үнэ бүхий  нийтийн  орон сууц, 110 сая төгрөгөөр үнэлэгдэх Суудлын жижиг машин Geely маркийн   машинтай  хэмээн мэдүүлжээ.

Мөн 5 сая төгрөгийн үнэ бүхий  эзэмших эрхтэй 3 газартай, 3 сая төгрөгөөр үнэлэгдэх  малтай, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ.

Түүнчлэн 21 сая төгрөгийн хадгламжтай, 240 сая төгрөгийн зээлтэй байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659963
0 эможи

keyboard_arrow_up