Л.Гантөмөр: Цалин, тэтгэврийг тултал нэмснийхээ буянд сонгогдоод сууж байгаа шүү УИХ-ын гишүүд ээ!
2024 оны 11 сарын 08
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Дээрх төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, мөн саналаа хэлж буй юм.
ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр "Цалин, тэтгэврийг тултал нэмснийхээ буянд сонгогдоод сууж байгаа шүү УИХ-ын гишүүд ээ!. Хүүхдийн мөнгийг нэмсэн, бүх халамжуудыг тултал нэмсэн. Хөөе, гишүүд ээ, аль халамжаа зогсоох юм бэ?" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660031
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: