УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төсөв батлах санал хураах үеийн дүрсийг баримтжуулж авахаар УИХ-ын Тамгын газарт хандав
2024 оны 11 сарын 11
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа. Хуралдаанд оролцсон 106 гишүүний 68 нь төсвийн төслийг дэмжиж батлав.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төсөв баталсан хуралдааны тэмдэглэл, гар санал хураалтын дүнг баримтжуулж авахаар УИХ-ын Тамгын газарт ханджээ.
Энэ талаар тэрбээр "2025 оны Монгол улсын Төсвийн тухай хуулийг эцэслэн баталсан хуралдааны тэмдэглэл, гар санал хураалтын дүн, чуулганы танхимд тухайн үед байсан, санал өгсөн дүрсийг баримтжуулж авахаар УИХ-ын Тамгын газарт хандав." гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660063
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: