Л.Энх-Амгалан, Ц.Баатархүү нар Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийнэ
2024 оны 11 сарын 19
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн Байнгын хороо хуралдана. Аль байнгын хороод хуралдаж ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.
10.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хороо
- Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох
- Байнгын хорооны тогтоолын төсөл (Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай)
- Байнгын хорооны тогтоолын төсөл (Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журам батлах тухай)
10.30 цагаас Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
- Байнгын хорооны тогтоолын төсөл (Байнгын хорооны тогтоолд нэмэлт оруулах тухай)
- Байнгын хорооны тогтоолын төсөл (Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай)
- Байнгын хорооны тогтоолын төсөл (“Эрдэнэс Mавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай)
- Байнгын хорооны тогтоолын төсөл (Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай)
14.00 цагаас Хууль зүйн байнгын хороо
- Байнгын хорооны тогтоолын төсөл (Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг тогтоох тухай)
14.30 цагаас Инновац, цахим бодлогын байнгын хороо
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660209
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: