Эрүүдэн шүүлттэй холбоотой УИХ-ын хяналтын сонсгол өнөөдөр болно
2024 оны 11 сарын 20
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу эмнэлэгт хүргүүлж ирээд нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан. Уг хэргээс улбаалан УИХ-ын гишүүд хүний эрхтэй холбоотой хяналтын сонсгол явуулах санаачилгыг гаргасан юм.
Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой УИХ-ын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр өнөөдөр зохион байгуулахаар тогтсон. Хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660233
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: