УИХ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ УИХ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ

2024 оны 11 сарын 20

Arslan.mn

УИХ-ын дарга  Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардсан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд: "Эрх зүйт улсын иргэний хувьд миний бие Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг ямагт хүндэтгэн сахидаг.

Гэтэл сүүлийн үед нэр бүхий сайтуудын редакц товлосон хүнээ нийгмээр үзэн ядуулах, жигшүүлэх, турхирах хандлагаар үнэн бодит мэдээллийг гуйвуулж, нийгэмд ташаа ойлголт өгөх, төөрөгдүүлэх башир арга ашиглан бусдын нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна.

Үүгээр ч зогсохгүй үндэслэлгүй, нотолгоогүй хуурамч мэдээллийг гадаадын сайтад байршуулж, дотоодод зохион байгуулалттайгаар түгээж, нийгмийн сэтгэлзүйг өдөөн турхирч, манипуляц хийх оролдлого эртнээс өрнөж, үргэлжилсээр байгаа нь хувь хүний нэр төрд халдсаар ирлээ. Энэ нь төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд хууль бусаар зориуд саад учруулж байгаа оролдлого гэж үзэж байна.

Улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тангараг өргөсөн Улсын Их Хурлын гишүүний хувьд өөрийн хамаарал бүхий этгээдийн талаар бодит мэдээллийг олон түмэнд нээлттэй хүргэх, нийтийн албан тушаал эрхлэхдээ өөрт болон хамаарал бүхий этгээддээ албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашиглаж давуу байдал үүсгэсэн эсэх зэрэг асуудлаар хууль, шүүхийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргаж байгааг мэдэгдье.

Eguur.mn зэрэг сайтад нийтлэгдсэн мэдээ нь бүгд худал хуурмаг бөгөөд энэ мэдээндээ залруулга хийж, уучлалт гуйхыг шаардаж байна. Залруулга хийж, уучлалт гуйгаагүй тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад хандах болно." гэжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660241
0 эможи

Зочин
2024-11-20 22:26
Энэ улс 3.3 хан сая хүн амтай, дэлхийд 7 д ордог газрын баялагтай шүү! Монголын ард түмэн өөрсдийгөө тэжээх гэж гүрийж байгаа. Бид нарыг ядаж дундаж түвшинд амьдруулчихвал сайн л байна даа.
keyboard_arrow_up