Сурагчдад “Битүү шөл“ хийж идэх гэрийн даалгавар өгөхийг хүсжээ Сурагчдад “Битүү шөл“ хийж идэх гэрийн даалгавар өгөхийг хүсжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сурагчдад “Битүү шөл“ хийж идэх гэрийн даалгавар өгөхийг хүсжээ

2024 оны 11 сарын 22

Arslan.mn

УИХ-аас ЕБС-ийн сурагчдад гэр бүлийн хамт “Битүү шөл” хийх даалгавар өгөхийг хүссэн албан бичгийг Боловсролын яаманд хүргүүлжээ.

Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд хүргүүлсэн хамтран ажиллах тухай албан бичигтээ "Бүгд Найрамдах Улсыг Тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр буюу 11 сарын 26-нд ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчдад гэр бүлээрээ "Битүү шөл" хийж идэх даалгавар өгөх мэдээллийг хүргэхэд хамран ажиллахыг хүссэн" байна. 

Энэ албан бичгийг 2024 оны 11-р сарын 15-нд гаргажээ. 

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн 11-р сарын 26-ны өдөр тохионо.
 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
660273
1 эможи

Зочин
2024-11-22 11:05
Энэ яг юу хийдэг газар вэ юу унаж идлэх юу идэхийг хүртэл заахымуу арай л давраад байх шиг ардчилсан оронд энэ зохимжгүй ээ
zochin
2024-11-22 10:30
Turiin bichgiin darga gej bdag ym uu MONGOLD turiin nariin bish ym uu. Iim tsunh barigch nariig zailuulaach ee
keyboard_arrow_up