Х.Булгантуяа: “Согтуудаа гэртээ орж болохгүй“ гэх заалтаа салбарын яам хамтран боловсруулж, батлуулсан
Х.Булгантуяа, П.Анужин, Б.Баярсайхан нарын нэр бүхий эмэгтэй гишүүд “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ орж болохгүй байх” хуулийн төслийг санаачлан батлуулсан гэх мэдээлэл гарснаар энэ асуудал олны шүүмжлэлд өртөж буй.
Тодруулбал, уг хууль энэ оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн цахим хуудаснаа “Салбарын яам, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан, батлуулсан. Нэг юм анзаарлаа. Архи уугаад айлд эсвэл гэртээ ирж хүүхэд хүчирхийлэлд оруулж болохгүй гэхээр тэгээд би хаана хонох юм бэ гэх юм. Та хариад хүүхдээ хүчирхийлэхээр бол бүү харь. Архичин аав, ээжээсээ бэмбэгнэн айдаг хүүхдүүд байна. Та айлд архи ууж ороод, эсвэл орж архидаад дараа нь түүнээс үүдэн хүүхэд хүчирхийлэлд өртвөл хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан гээд хуулийн дагуу торгоно гэсэн үг. Хариуцлагатай аав ээж их. Харамсалтай нь тийм биш нь ч их байна. Хүүхдийн эрх томчуудын архи уух эрхээс доор гэж үү?” хэмээн бичиж, хуулийн заалтаа хамгаалан "ХЭРҮҮЛ" хийжээ.