УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан 11 цагт эхэлнэ УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан 11 цагт эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан 11 цагт эхэлнэ

2024 оны 11 сарын 26

Arslan.mn

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр 11 цагт эхэлнэ.

1924 оны 11 дүгээр сарын 8-нд нээгдсэн Монгол Улсын анхдугаар их хурал 15 хоногийн хугацаанд хуралдахдаа Үндсэн хуулийг зүйл бүрээр хэлэлцэн 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан.

Анхдугаар Үндсэн хууль нь оршил, “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь”, “Улсын дээд эрхийг барих газрын тухай”, “Нутгийн захиргааны тухай”, “Сонгох сонгогдох эрхийн тухай”, “Улсын орлого зарлагын тухай ”, “Улсын тамга ба сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай” хэмээх 6 бүлэг, 50 зүйлээс бүрдэж байв. Үндсэн хуулиар бүх шатны ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг ийнхүү хуульчлан бататгахын хамт ард түмнээс төрийн хэрэгт оролцох эрх чөлөөг Монголын түүхэнд анх удаагаа тунхаглан заасан юм.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660317
0 эможи

keyboard_arrow_up