Д.Амарбаясгалан: Гишүүд ирсэн ирцийн дарааллаараа “УРДУУР СУУДАГ“ байх  журам боловсруулж байгаа Д.Амарбаясгалан: Гишүүд ирсэн ирцийн дарааллаараа “УРДУУР СУУДАГ“ байх журам боловсруулж байгаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: Гишүүд ирсэн ирцийн дарааллаараа “УРДУУР СУУДАГ“ байх журам боловсруулж байгаа

2024 оны 12 сарын 04

Arslan.mnУИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 11:00 цагт эхэллээ.  Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, хууль тогтоомж хүчингүй болсонтой холбоотой Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Чуулганы хуралдаанд УИХ-ын 126 гишүүний 60 буюу тавь хүрэхгүй хувь нь оролцож байна. Тиймээс УИХ-ын дарга гишүүдийн ирцийн асуудлыг өнөөдөр 5 дахь удаагаа хөндөв.

Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Өнөөдрийн хуралдаанд 80 гишүүн ирц бүртгүүлээд 60 нь л сууж байна. Гишүүд ирсэн дарааллаараа "УРДУУР СУУДАГ" байх журам боловсруулж эхэлсэн. Өглөө ирж ирцээ бүртгүүлчихээд, бүтэн өдөржин АЛГА БОЛДОГ хүмүүс байна. Сууж байгаа юм байхгүй. Бүгд эсрэг санал болж гардаг.  Олон удаа сонгогдсон гишүүдийг хар. Урдуур бараг бүх суудал хоосон байна. Олон нийтэд парламентын танхим хоосон харагдаж болохгүй. Эрт ирсэн гишүүдийг урагш суулгана. Гишүүдийн ёс зүйн асуудлыг олон нийт ярьж байна шүү дээ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660491
0 эможи

Иргэн
2024-12-04 13:40
Сэтгүүлч ,зураглаач нараар урд эгнээгээ харуулаад танхим дүүрэн хуралдаж байгаа юм шиг харагдуулах ядарсан арга юмаа даа янз нь. Хуралд суудаггүй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг бол.
keyboard_arrow_up