Цэцэрлэгийн багш нар ханиадны үед 7-14 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг Боловсролын сайдад хүргүүлжээ Цэцэрлэгийн багш нар ханиадны үед 7-14 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг Боловсролын сайдад хүргүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цэцэрлэгийн багш нар ханиадны үед 7-14 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг Боловсролын сайдад хүргүүлжээ

2024 оны 12 сарын 04

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа цэцэрлэгийн багш нарт ханиадны үед 7-14 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг  Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлжээ.

Тодруулбал, цэцэрлэгийн багш, ажилчдад томуу, томуу төст өвчний үе буюу 2025 оны нэгдүгээр сард багтаан 7-14 хоногийн цалинтай чөлөө олгох хүсэлтийг хүргүүлсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа "1-р сард багтаан өмчийн бүх сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдад 7-14 хоног цалинтай чөлөө олгохыг хүслээ.

Боловсролын сайд П.Наранбаярт өвлийн ид хүйтэн, ханиад томууны дэгдэлтийн үед буюу 2025 оны 1-р сард багтаан өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн багш, ажилтнууддаа ээлжээр 7-14 хоногийн цалинтай чөлөө олгож өгөхийг хүссэн албан бичиг хүргүүллээ.

Хэрвээ ингэж чадвал олон мянган цэцэрлэгийн багш, ажилтнууд маань эмнэлэгт үзүүлэх, амрах, сувилуулах, агаарт гарах, дархлаагаа дэмжих боломжтой болох юм." гэжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660493
0 эможи

keyboard_arrow_up