УИХ-ын байнгын хороод 2025 оны төсвийг хэлэлцэнэ
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдаж, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11:00 цагаас эхэлнэ.
Төсвийн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Ёс зүй, дэгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.