Т.Мөнхсайхан: ЭМД-ийн сангийн төсвийг 360 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдүүлсэн Т.Мөнхсайхан: ЭМД-ийн сангийн төсвийг 360 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдүүлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: ЭМД-ийн сангийн төсвийг 360 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдүүлсэн

2024 оны 12 сарын 10

Arslan.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2025 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв хангалттай тусгагдсан эсэх асуудлыг тодруулав. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан " Эрүүл мэндийн салбарын төсвөөс 36.8 тэрбум төгрөг хасагдсан. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг огт хасаагүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв энэ оныхоос 360 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдлыг ирэх жил давтахгүй байх нөхцөл бүрдсэн гэж болно. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэвэл ДНБ-ий 6 хувьд хүргэх зайлшгүй шаардлагатай. Өнөөдрийн төсвийн хэмжээ ДНБ-ий 3 орчим хувь орчимд байгаа. 

Эрүүл мэндийн салбарын төсвөөс хасагдсан 36.8 тэрбум төгрөг нь нийгмийн эрүүл мэндийн бодлого арга хэмжээнээс хасагдсан" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
660577
1 эможи

keyboard_arrow_up