Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн ₮1,5 тэрбумыг цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлд шилжүүлэх санал гаргалаа Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн ₮1,5 тэрбумыг цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлд шилжүүлэх санал гаргалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн ₮1,5 тэрбумыг цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлд шилжүүлэх санал гаргалаа

2024 оны 12 сарын 10

Arslan.mn

Инноваци цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2024.12.09/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийж байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.

2025 оны төсөвт өрхийн орлогод шууд нөлөөлдөг тэтгэвэр тэтгэмжүүдийг хэвээр үлдээсэн бөгөөд бүх яамдын урсгал зардлаас 10 хувийг тэгшитгэж хассан байна. Харин төсөв дээр Хавдар судлал 2 төвийн төсвийг нэмж тусгажээ. Дахин өргөн барьсан 2025 оны төсвийн тухай хуульд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай гарахаар тооцоолсон байна. Хуулийн төслийг дагалдуулан 11 хуулийн төсөл, 4 тогтоолын төслийг өргөн барьжээ.

Arslan.mn

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугар Төр иргэнээс өөр дээр байгаа мэдээллээ асуухгүй байх тухай заасан Нийтийн мэдээллийн ил тод байх тухай хуулийн хэрэгжилтийн явц, ХУРДАН цэгийг байгуулах ажлын явц, дата роуминг үйлчилгээний талаар асуусан бол УИХ-ын гишүүн Ж.Галбадрах цахим орчин дахь дээрэлхэлт, цахим халдлага түүний эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар, боловсролын салбараас тодотгосон 150 тэрбум төгрөг салбарын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам Нийгмийн халамжийн санг цэгцлэх, И-Монгол академийн ажлын үр дүн ажиллагсдын тоо, өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас санхүүжилт авсан тв-үүдийн нэрс, хувийн компаниудын хийж чадах зүйлсийг төр хийхгүй байх зэрэг асуудлууд дээр тодруулав.

Мөн тэрээр ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН ГҮЙЦЭТГЭЛД ШИЛЖҮҮЛЭХ зарчмын зөрүүтэй санал гаргаж гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660583
0 эможи

Э.Батшугар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up