ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч М.Алтан-Очир 237 саяын  орлоготой бол, С.Энхбаатар нь 32 саяын орлоготой байна ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч М.Алтан-Очир 237 саяын орлоготой бол, С.Энхбаатар нь 32 саяын орлоготой байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч М.Алтан-Очир 237 саяын орлоготой бол, С.Энхбаатар нь 32 саяын орлоготой байна

2024 оны 12 сарын 11

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.11/ хурлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол явуулж байна. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд Машлайн Алтан-Очир, Сандангийн Энхбаатар нар нэр дэвшжээ.

М.Алтан-Очир нь Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын даргаар ажиллаж байсан. Одоо ДХИС-ийн Профессорын багт чиглэл хариуцсан профессороор ажилладаг. Хууль зүйн доктор цолтой. Энэ салбарт 30 гаруй жил ажиллаж байна. 

С.Энхбаатар нь 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2007 онд Хууль зүйн сургуулийг Хууль зүйн магистр, 2015 онд Австралийн Сидней хотын Маккуорийн /Macquarie University/ их сургуулийг Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. УБЕГ-ын орлогч дарга, ЗГХЭГ зэрэг төрийн захиргааны албан тушаалд мерит зарчмаар дэвшин ажилласан туршлагатай. Сүүлийн зургаан жилд Архивын ерөнхий газрын даргаар  ажиллаж байна. 

Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчдийн АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

М.Алтан-Очир хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 237 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 56 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 694 сая төгрөгийн  үнэ бүхий  нийтийн 2 орон сууц, 2 авто зогсоол, хашаа байшинтай, 80 сая төгрөгөөр үнэлэгдэх туулах чадвар өндөр Subaru, Outback  маркийн   машинтай  хэмээн мэдүүлжээ.

Мөн 104 сая төгрөгийн үнэ бүхий  эзэмших эрхтэй 2, өмчлөх эрхтэй нэг газартай, 75 сая төгрөгөөр үнэлэгдэх  /Адуу-53, Үхэр-18, Хонь-45 / малтай, 25 сая төгрөгийн үнэт эдлэлтэй  гэжээ.

Түүнчлэн 38 сая төгрөгийн хадгламжтай, 42 сая төгрөгийн зээлтэй байна. 

2022-2023 онд Шийдвэр гүйцэтгэх албаны хэлтсийн даргаас "Монголын Төмөр зам" ТӨХ-ийн газрын дарга болсноор М.Алтан-Очирын өөрийн орлого  нь   29 сая төгрөгөөс  237 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.

Харин С.Энхбаатар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 32 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 57 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 371 сая төгрөгийн  үнэ бүхий  нийтийн  орон сууц, 110 сая төгрөгөөр үнэлэгдэх Суудлын жижиг машин Geely маркийн   машинтай  хэмээн мэдүүлжээ.

Мөн 5 сая төгрөгийн үнэ бүхий  эзэмших эрхтэй 3 газартай, 3 сая төгрөгөөр үнэлэгдэх  малтай, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ.

Түүнчлэн 21 сая төгрөгийн хадгламжтай, 240 сая төгрөгийн зээлтэй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660608
0 эможи

keyboard_arrow_up