Сургууль цэцэрлэг дотуур байрны хүүхдийн хоолны төсөв хэвээр үлдээлээ
Хүүхдийн хоолоор авах шим тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор үдийн хоолны түүхий эдийн зардал өдөрт 1500 төгрөг байсныг 1000 төгрөгөөр нэмжээ.
Ингэснээр 2500 төгрөг болгон, тусгай сургуульд өдрийн 2400 төгрөг байсныг мөн 1000 төгрөгөөр нэмж, 3400 төгрөг байхаар Сангийн яам тооцсон байна. Холбогдох зардлыг төсөвт тусгаж, УИХ 2024.11.08-нд баталсан.
Гэвч Засгийн газраас алдагдалгүй төсвийн төслийг УИХ-д дахин өргөн барихдаа хоолны түүхий эдийн зардлыг 10% бууруулжээ. Ингэснээр ердийн сургуульд 2250 төгрөг, тусгай сургуульд 3060 төгрөг болно. Энэ нь 2024 оноос ердийн сургуульд 750 төгрөгөөр, тусгай сургуульд 660 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тэгвэл өчигдрийн УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар сургууль цэцэрлэг дотуур байрны хүүхдийн хоолны төсөв хэвээр үлдээсэн байна.