Засгийн газраас дахин өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА Засгийн газраас дахин өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газраас дахин өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

2024 оны 12 сарын 12

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан дууслаа. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг батлав. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны төсөв батлагдсантай холбогдуулан үг хэллээ.

Тэрбээр "Шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ онцлогтой, олон талын сургамжтай байлаа.

Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Хоригийг УИХ хэлэлцэн хүлээн авсан. Улмаар алдагдалгүй төсөв боловсруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Энэ бол парламентын сул тал, чадамжгүй тухай асуудал биш. Төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага гэж үзвэл зохионо." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660636
0 эможи

keyboard_arrow_up