Гадаад ажилтны тоо, хувь хэмжээний тухай хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ Гадаад ажилтны тоо, хувь хэмжээний тухай хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээний тухай хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ

2024 оны 12 сарын 23

Arslan.mn

УИХ-ын намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 23-наас 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дараалал гарчээ. 

Үүнээс олны анхаарлыг татаж буй нэг сэдэв бол УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл юм. Уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг уг хуульд тусгажээ. Манай улсад 1993-2006 оны хооронд төрөлтийн дундаж үзүүлэлт эрс бага байсан нь дотоодын ажиллах хүчний хомсдолыг үүсгэж, энэ хомсдол 2030 он хүртэл үргэлжлэх судалгаа гарчээ.  Тиймээс уг төлөвийг харгалзаж, дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг хуулийн төсөл санаачлагчдын зүгээс онцолж буй. 

Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт парламентаар хэлэлцэх товтой байна.  Хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад ажилтан авч ажиллуулахтай холбоотой хүнд суртлыг арилгах, зарим процессыг хялбаршуулан цахимжуулах зэрэг зохицуулалтыг нэмж тусгажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660799
0 эможи

keyboard_arrow_up