“ЖДҮ“-чин нэр авсан Н.Оюундарийг Элчин сайдаар томилохыг УИХ дэмжлээ “ЖДҮ“-чин нэр авсан Н.Оюундарийг Элчин сайдаар томилохыг УИХ дэмжлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 10, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ЖДҮ“-чин нэр авсан Н.Оюундарийг Элчин сайдаар томилохыг УИХ дэмжлээ

2025 оны 1 сарын 09

Arslan.mn

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Оюундарийг шинээр томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжив.

Тодруулбал,  саналт хураалтад оролцсон 93 гишүүний 63 нь буюу 67.7 хувийн саналаар дэмжлээ.

Улмаар санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болов.

Тэгвэл “Бараг л элчин сайд болчихсон” Н.Оюундарь гэж хэн бэ?

  • Тэрбээр 1973 онд төрсөн, 51 настай бөгөөд нөхөр, 2 хүүхэдтэй. 
  • 1991 онд Политехникийн их сургуулийг Гадаадын инженерийн бэлтгэл
  • 1991-1995 онд “Сэрүүлэг” дээд сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр
  • 1997-1998 онд Нидерландын Хаант Улсын Маастрихт их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 
  • 2016-2020 онд МУИС-д Эрх зүйч мэргэжлээр суралцан төгссөн. Бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй.

Харин ажлын туршлагын тухайд  НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн зэрэг албан тушаалуудыг хашиж байсан билээ.

Мөн 2018 онд гишүүнээр ажиллах үеэр  түүний хувь эзэмшдэг компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас  зээл авсан асуудалд нэр холбогдсон ч   хувь эзэмшдэг компаниа хүүгийнхээ гэж "булзааруулж" явсан нэгэн.

Гэсэн ч гишүүн 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хүүгийнхээ хэмээн тайлбарлаж буй "Рэд стар клуб" ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлсэн нь нотлогдож байсан. Аливаа компанийн эзэмшлийн дийлэнх буюу 80 хувийг эзэмшинэ гэдэг нь "Рэд стар клуб" ХХК  Н.Оюундарийн л компани гэсэн үг билээ. Үүнээс бултах аргагүй байсан.

Тухайн үед УИХ-ын гишүүд дундаа гэр бүлийн орлогоороо гуравдугаарт эрэмбэлэгддэг буюу жилийн 1.4 тэрбумын орлоготой Н.Оюундарь гишүүний гэр бүл жижиг, дунд бизнес эрхлэгчээс зээл авсан нь олны дургүйцэлийг их хүргэж байсан билээ.

Тэгвэл түүний 2019 онд буюу УИХ-ын гишүүнээр ажиллах хугацааны  АТГ-т мэдүүлсэн  ХОМ-ийг хүргэж байна.  Гэхдээ одоогийн байдлаар түүний хөрөнгө, орлого хэд дахин өссөн байх.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮173 сая
Гэр бүлийн орлого: ₮5.9 тэрбум
Орон сууц барилга байгууламж: ₮430 сая /  орон сууц-3  /
Тээврийн хэрэгсэл: 60 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Tundra маркийн автомашинтай /
Мал аж ахуй: ₮75 сая    /Хурдан удмын адуу/
Газар: ₮4сая /Эзэмших-427м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 30 сая
Хадгаламж: ₮118 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Цэ энд Цэ ХХК, Нью Мохито ХХК, Бльюмон Пропертийс ХХК, Риаж ХХК, Нарны эрхэс ХХК, Бльюмон Катеринг ХХК, Монгол шар Айраг Брювери ХХК, Түрэлт ХХК, Петротранс Топ ХХК, Петротранс Дорнод ХХК, Петротранс ХХК, Эрдэнэс тавантолгой Бусад, Боб фрэндс ХХК, Софтфлюорити ХХК, Ньюбулл ХХК, Сура хаус ХХК, Шөлөндө ХХК, Бльюмон ХХК, Бльюмон металс ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Рэд стар клуб ХХК-ийг 33%-100% эзэмшдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661079
1 эможи

Зочин
2025-01-09 22:05
ждү чин авгай жаалжээ
keyboard_arrow_up