УИХ-ын даргатай ямар холбоотой вэ VS УИХ-ын даргатай уулзаж үзээгүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигчээр томилгооны СОНСГОЛ болж байна.
СЗХ-ны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус хорооны даргад Т.Жамбаажанцанг нэр дэвшүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "СЗХ-ны даргад нэр дэвшиж байгаа та УИХ-ын даргатай ямар холбоотой вэ? Монголд ил болдоггүй нууц гэж байдаггүй, анхнаасаа үнэнээ хэлээд явах хэрэгтэй. Мерит зарчим яриад байгаа мөртлөө нэг дарга нь хүн оруулж ирээд олонхи намын бүлэг нь намын бодлогоо барина гээд явдаг. Ийм улс төрийн томилгоонуудаас болоод төрийн бүх асуудал эхэлдэг" гэв.
СЗХ-ны даргад нэр дэвшигч Т.Жамбаажанцан "УИХ-ын дарга СЗХ ны даргыг нэр дэвшүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд миний нэрийг дэвшүүлсэн гэж ойлгосон. УИХ-ын даргатай ямар ч холбоогүй, танил тал биш. Өнөөдрийг хүртэл УИХ-ын даргатай уулзаж үзээгүй байгаа. УИХ ын дарга нэр дэвших бололцоотой улсуудын судалгааг хийж байгаад намайг нэр дэвшүүлсэн юм байна гэж ойлгосон" гэв.