ХОМ: СЗХ-ны даргаар дэмжигдээд буй Т.Жамбаажамцан ₮213 саяын ОРЛОГОТОЙ ч тээврийн хэрэгсэлгүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигчээр томилгооны СОНСГОЛ болж байна.
СЗХ-ны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус хорооны даргад Т.Жамбаажанцанг нэр дэвшүүлсэн байна.
Т.Жамбаажамц гэж ХЭН БЭ?
Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшиж, Байнгын хороогоор дэмжигдсэн Т.Жамбаажамцан нь салбартаа 19 жилийн туршлагатай аж.
Тэрбээр хэрэв СЗХ-ны дарга болбол зээлийн хүүг бууруулахад анхаарч ажиллана гэв.
Боловсрол:
- Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр;
- Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын эрх зүйч мэргэжлээр бакалавр.
Ажил эрхэлсэн байдал:
- 2016 оны 8 дугаар сараас одоог хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга;
- 2015-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга;
- 2014-2015 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга;
- 2013-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;
- 2011-2013 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч;
- 2009-2011 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын хянан шалгагч;
- 2007-2009 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын мэргэжилтэн;
- 2006-2007 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн.
Тэгвэл СЗХ-ны даргаар дэмжигдээд буй Т.Жамбаажамцын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮213 сая
Гэр бүлийн орлого: ₮127 сая
Орон сууц барилга байгууламж: ₮70 сая /орон сууц /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮7 сая /Эзэмших-430м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮25 сая
Хадгаламж: ₮11 сая
Авлага: ₮151 сая
Зээл: ₮50 сая гэж мэдүүлжээ.