УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар аймгийн Засаг дарга байхдаа гадаадын иргэнийг зөвлөхөөрөө томилжээ
2025 оны 1 сарын 15
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа гадаадын иргэний зөвлөхөөр томилсон байжээ.
Тодруулбал, тухайн баримтаас харахад, "2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр захирамж гарган аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхөөр "Лиу Пенг" 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай" гэжээ. Энэ талаар баримт өнөөдөр цахим орчинд ил боллоо.
Эргэн сануулахад, Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Амгаланбаатар өнгөрөгч 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд хоёрдугаар тойргоос гишүүнээр сонгогдсон билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
661188
1 эможи
Зочин
2025-01-15 17:25
oo za za china uls bolhiim bna l da daanch chichreed dotor gazriin gansu geed eliireed bsan atg eniig 1 ultai shalgaach yanz buriin gadnii garuudiig zondool barisan
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: