Д.Сүнжид : Монгол Улсын агаарын бохирдол дайнтай, зөрчилтэй улсуудын ТҮВШИНД байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгээс Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд” (Амьд явах, эрүүл орчинд амьдрах эрх) сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Өнөөдөр /2025.01.15/ ерөнхий хяналтын сонсголд чиглэсэн гурван дэд хэлэлцүүлгийн эхний хэсэг нь болж байна.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Монгол Улсын агаарын бохирдол дайнтай, зөрчилтэй улсуудын ТҮВШИНД байна. Манайх агаарын бохирдлоороо 180 орноос 173-рт жагсаж байна. Сүүлийн 30-д орж байгаа орнууд нь дандаа дайнтай, зөрчилтэй улсууд байгаа.