СЗХ-ны даргад Т.Жамбаажамцыг дэмжиж, Д.Баярсайханыг чөлөөлнө СЗХ-ны даргад Т.Жамбаажамцыг дэмжиж, Д.Баярсайханыг чөлөөлнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 16, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЗХ-ны даргад Т.Жамбаажамцыг дэмжиж, Д.Баярсайханыг чөлөөлнө

2025 оны 1 сарын 16

Arslan.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо(СЗХ)-ны дарга, орон тооны бус гишүүн, СЗХ-ны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэв.

УИХ-ын дарга Т.Жамбаажамцыг СЗХ-ны даргад нэр дэвшүүлсэн юм.

Т.Жамбаажамц нь 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр, 2006 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2017 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Нэр дэвшигч 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээр ажиллаж эхлээд тус байгууллагад нийтдээ 16 жил ажилласан байна.

Тодруулбал, 2006-2007 онд Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, 2007-2009 онд Үнэт цаасны газарт мэргэжилтэн, 2009-2011 онд  Үнэт цаасны газрын хянан шалгагч; 2011-2013 онд Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч; 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга; 2014-2015 онд Үнэт цаасны газрын дарга; 2015-2016 онд Хяналт шалгалтын газрын орлогч дарга; 2016 оноос одоог хүртэл Ажлын албаны даргын албан тушаалыг хашиж байгаа аж.

Япон, Англи, Малайз, Энэтхэг, Египет, Солонгос, Хятад, Америк зэрэг улсад санхүүгийн хөрөнгийн зах зээлийн чиглэлээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан. 2010-2012 онд Нью-Йорк хөрөнгийн бирж, Лондоны хөрөнгийн бирж, Хонгконгийн хөрөнгийн бирж, АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк, Үнэт цаасны хороонд дадлагажигчаар суралцсан байна. 2011 онд БНСУ-ын Хөрөнгө оруулалтын банк болох “Leading Investment & Securities”-т гурван сарын хугацаанд дадлагажиж тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.

Үргэлжлүүлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга СЗХ-ны даргын, СЗХ-ны орон тооны бус гишүүн нэр дэвшигчтэй холбоотой томилгооны сонсголын тайланг танилцуулсан юм.

Үүний дараа байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс санал хураахад Т.Жамбаажамцыг СЗХ-ны даргад, нэр дэвшигч Б.Саруул, Л.Сонор, Ш.Хандсүрэн нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн гишүүдийн олонх дэмжжээ.

Мөн нэр дэвшигч М.Буяндэлгэрийг СЗХ-ны Хяналтын зөвлөлтийн даргад, О.Оч, Б.Энхбаяр нарыг СЗХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Нэр дэвшигч Н.Батнасан, Р.Даваадорж, Б.Мөнхзаяа, Б.Энх-Амгалан нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Нэр дэвшигч Н.Ууганбаатарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад, С.Лхагвадорж, Г.Тэлмэн, Т.Тэлмэн, Д.Энхжаргал, У.Хосжаргал, Г.Эрдэнэбаяр нарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн аж.

Нэр дэвшигч Т.Гарамжүгдэр, Д.Цолмон, Г.Золбоо, И.Батхүү, Д.Мягмарцэрэн, А.Даваасүрэн нарыг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг мөн дэмжив. Мөн бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Б.Батхишиг, Н.Мандуул, Б.Баярдаваа нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжив.

Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Н.Батнасанг томилуулахыг гишүүдийн 72.2 хувь нь,  Р.Даваадоржийг томилуулахыг 61.1 хувь нь, Б.Мөнхзаяаг томилуулахыг 72.2 хувь нь, Б.Энх-Амгаланг томилуулахыг гишүүдийн 72.2 хувь нь дэмжин, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн Ц.Батсүх, Ц.Мөнхбаяр, Ч.Хашчулуун нарын бүрэн эрх дууссантай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжсэн байна.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Н.Ууганбаатарыг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр С.Лхагвадоржийг томилуулахыг 72.2 хувь нь, Г.Тэлмэнг томилуулахыг 83.3 хувь нь, Т.Тэлмэнг томилуулахыг 88.9 хувь нь, Д.Энхжаргалыг томилуулахыг 77.8 хувь нь, У.Хосжаргалыг томилуулахыг 77.8 хувь нь, Г.Эрдэнэбаярыг томилуулахыг 83.3 хувь нь дэмжсэн. Иймд бүрэн эрх нь дуусгавар болсонтой холбогдуулан Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Д.Даваасамбууг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Л.Ариунаа, Л.Дондог, Б.Лхагважав, Б.Цэрэнбалтав, Ч.Чимидсүрэн, М.Энх-Амгалан нарыг чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 77.8 хувь нь дэмжжээ.

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр И.Батхүүг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Т. Гарамжүгдэрийг томилуулахыг гишүүдийн 61.1 хувь нь, А.Даваасүрэнг томилуулахыг гишүүдийн 61.7 хувь нь, Г.Золбоог томилуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь, Д.Мягмарцэрэнг томилуулахыг гишүүдийн 83.3 хувь нь, Д.Цолмонг томилуулахыг гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн байна.

Санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан УИХ-ын холбогдох тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661203
0 эможи

keyboard_arrow_up