Д.Амарбаясгалан: ББСБ  хөнгөн нөхцөлөөр зээл олгодог нь МӨНГӨ ХҮҮЛЭХ боломжийг бий болгож байна Д.Амарбаясгалан: ББСБ хөнгөн нөхцөлөөр зээл олгодог нь МӨНГӨ ХҮҮЛЭХ боломжийг бий болгож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 16, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: ББСБ хөнгөн нөхцөлөөр зээл олгодог нь МӨНГӨ ХҮҮЛЭХ боломжийг бий болгож байна

2025 оны 1 сарын 16

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Өнөөдөр УИХ тус нэр дэвшигчийг томилсон тохиолдолд УИХ-ын даргын хувьд хүлээн авч уулзаж, үндсэн чиглэл өгнө. Тус чиглэл нь гишүүдийн хэлээд байгаа банк бус санхүүгийн байгууллага болон мөнгө зээлдэг энэ салбар эрхзүйн зохицуулалт маш сул байна. 

Арилжааны банкнаас илүү хөнгөн нөхцөлөөр зээл олгодог нь өндөр хүүгээр мөнгө хүүлэх боломжийг бий болгодог сул тал байна гэж харж байна.

Хоёрдугаарт, даатгалын асуудал. Монголын даатгалын тогтолцоог шинэ түвшинд гаргахгүй бол даатгалын байгууллагуудаар төрийн зарим хяналтын чиг үүргийг гүйцэтгүүлэх үүргийг хийлгэхгүй бол төр өнөөдөр өөрөө иргэн аж ахуй нэгжээ хянадаг байдал болохгүй байна гэж олон нийт шүүмжлэл байна. Иймд даатгалын салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661212
0 эможи

keyboard_arrow_up