П.Сайнзориг: Улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд МАШ ӨНДӨР ЦАЛИН АВЧ, ТАНСАГ МАШИН УНАЖ байна П.Сайнзориг: Улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд МАШ ӨНДӨР ЦАЛИН АВЧ, ТАНСАГ МАШИН УНАЖ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм 10°C 3449.0₮
04 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

П.Сайнзориг: Улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд МАШ ӨНДӨР ЦАЛИН АВЧ, ТАНСАГ МАШИН УНАЖ байна

2025 оны 3 сарын 26

Arslan.mn

Хамтарсан Засгийн газарт орсон намуудынхаа албан тушаалгүй үлдсэн “цүнхчүүд”, УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон улс төрчдөө албан тушаалтай болгох аргаа Төрийн өмчит компаниудад хийх РЕФОРМ нэрийн дор хийх гэж байна.

Тодруулбал АН, ХҮН намаас Төрийн өмчийн компаниудад орлогч захирлын статустай 40 “бүтээмжийн менежер” шинээр томилж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүмжиллээ.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Дэд сайдуудын чиг үүрэг , орон тоо хэвээр байна лээ. Хуульд байхгүй, маш өндөр хэмжээний цалин авдаг, очоод юу хийдэг нь мэдэгдэхгүй хүмүүс их байна.

Ингэж л төрийн  "улс төрийн бялуу хуваах" ажил явж байгаа. Төрийн хэмнэлтийг ярьж байгаа байж эсрэгээрээ зүйл хийгээд байна.

Улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд өндөр цалин авч, тансаг машин унаж байна. Энэ бол бодит байдал. Орлогчийн статустай гээд хүмүүс томилогдоод төрийн бүтээмж сайжирч байна уу гэвэл үгүй.  Хуульд байхгүй маш олон ЗӨВЛӨЛ, ХОРОО байна. Тэдгээрийн цалингууд нь төрийн алба хаагчийн цалинг хэдэн дахин нугалж авч байна.

Цаашид бид хамтарсан гэсэн нэрийн дор Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж яваад байх юм уу. Эрчим хүчний яамтай мөртлөө давхар Эрчим хүчний реформын шинэчлэлийн хороотой, эрчим хүчний чиглэлийн  компаниудыг удирдах төвлөрсөн компани ч байгууллаа. Сүүлд нь хэн нь юу хийх гэж байгаагаа ойлгохгүй байдалд хүрч байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662388
1 эможи

Зочин
2025-03-27 07:03
Үнэн.
Судлаач
2025-03-26 19:45
Тер хэтэрхий данхайж, даахын аргагуй болсон. Хяналт, хариуцлага ч мартагдсан, дампуурч байнадаа!!!
З
2025-03-26 17:04
Зөв зүйл ярьжээ
keyboard_arrow_up