Ж.Алдаржавхлан: Ханш алдагдаад байхаар цалин, тэтгэврийн нэмэгдэл ҮНЭ ЦЭНГҮЙ болчхоод байна
УИХ-ын чуулган өнөөдөр /2025.03.27/ хуралдаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Төсвийн зардлын огцом өсөлт бүгд валют болж гадагшаа урсаад байна. Гүүр барьсан ч валют болж байгаа, машин худалдаж авсан ч валют болж байгаа.
Тэгэхээр төсвийн зардлын огцом өсөлтийг ирэх жил бодлого гаргаж, дахин 20 хувь өсгөх эсэх дээр бодолцмоор байна. Ханш өсөөд байхаар цалин тэтгэврийн нэмэгдэл чинь үнэ цэнгүй болчих гээд байна.
Ирэх жилийн төсвийн бодлогод анхаармаар байна." гэв.








