Г.Дамдинням: Ашиг сонирхол нэгтэй 8 жил явсан битгий хэл, 4 жил нэг сургуулийн оюутан явсан гэдгээр АТГ-с “ашиг сонирхол нэгтэй этгээд“ гэж хэрэг үүсгэж шалгадаг
2025 оны 3 сарын 28
П.Наранбаяр Боловсролын сайдын суудалд суугаад хоёрхон сарын дараа сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргажээ. Тушаалаараа УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын санаачилсан хөтөлбөрийг 1.2 тэрбумаар санхүүжүүлэхийг үүрэгдсэн нь олны шүүмжлэлд өртөж буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн цахим хуудаснаа, "Хэд хэдэн эргэлзээ байна.
- Энэ олон хөтөлбөр, менежментийн хөтөлбөрүүдээс өөрийн 8 жил ажилласан "Шинэ Монгол" гэх хөтөлбөр-г яагаад давуу байдлаар сонгов?
- Давуу байдал олгосон хөтөлбөр дээрээ ямар сонгон шалгаруулалт, тендерийн үр дүнгээр 1.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шууд шийдэв? Ашиг сонирхол нэгтэй 8 жил явсан битгий хэл 4 жил нэг сургуулийн оюутан явсан гэдгээр АТГ-с ашиг сонирхол нэгтэй этгээд гэж хэрэг үүсгэж шалгадаг.
- 2025 оны төсөв батлагдаагүй байхад УИХ-н эрх хэмжээнд халдаж ямар хуулиар батлагдаагүй төсвийг зарах үүргийг ТНБД-д өгөв?
- Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргаас аваад ХҮН намын батлахтай болж байж ажилд томилогдсон асуудлийг хаашаа нуух вэ?" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662431
0 эможи
Зочин
2025-03-28 19:58
Боловсролыг самарсан этгээдийн нэг энэ сагсгануур Дамдинням гэгч. Ийм л гишуунтэй гэхээр МАН -ны царай!!!
Зочин
2025-03-28 10:16
Ийм л малнуудыг бид сонгож байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: