Б.Пүрэвдорж: “УБЦТС“-ний Баруун бүсийн ЗАХИРАЛ БОЛГООД өгөөч 300 сая төгрөг өгье гээд явж байдаг юм байна лээ Б.Пүрэвдорж: “УБЦТС“-ний Баруун бүсийн ЗАХИРАЛ БОЛГООД өгөөч 300 сая төгрөг өгье гээд явж байдаг юм байна лээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 13°C 3449.0₮
04 сарын 02, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Пүрэвдорж: “УБЦТС“-ний Баруун бүсийн ЗАХИРАЛ БОЛГООД өгөөч 300 сая төгрөг өгье гээд явж байдаг юм байна лээ

2025 оны 3 сарын 28

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар манай бүлэг дээр орж ирж эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудлаар мэдээлэл өгсөн. Би тэр үед Эрчим хүчний яам, ТӨК-иуд дотор байгаа авлигачдаасаа салж байж цахилгааны үнийг нэм гэж хэлж байсан. Гэвч харамсалтай нь тэгээгүй.

Цахилгааны үнээ төлөхийн тулд залуучууд нь аппликейшний зээлээс зээлийн хооронд, хөгшчүүл нь тэтгэврээ бүхэлд нь өгч байна.

Өнөөдөр эрчим хүчний салбарт дэндүү их луйвар байна. Жишээ нь, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний баруун бүсийн захирал болгоод өгөөч 300 саяыг өгье гээд явж байдаг юм билээ.

Төрийн өмчийн компанид бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж шахдаг бүхэл бүтэн сүлжээ бий болчихсон. Нэг тэрбум төгрөгийн бараа өндөр үнээр шахаад, жаахан байж байгаад 200 сая төгрөгийн барааг нь хэрэглэсэн гэж хулгайлаад буцаачихдаг.

Би нэлээн аргаа барж байж 9.5 тэрбум төгрөгийг Ховд аймгийн Дулааны цахилгаан станцыг өргөтгөхөөр улсын төсөлт тавиулахад Н.Тавинбэх сайдын үед тэдний албан тушаалтнууд гурван цүнхний компанид өгөөд өнөөдөр Ховдын ард түмэн хохироод байж байна." гэв.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Б.Пүрэвдорж гишүүн мэдээллээ тодорхой гаргаад өг. Бид хамтран ажиллахад бэлэн. Дотоод аудит байнга оруулдаг. Эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Үнэ нэмэгдээд чанартай үйлчилгээг үзүүлэх ёстой. Эрчим хүчний үнэ нэмэгдсэний дараах үр дүнгээ удахгүй олон нийтэд мэдээлнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662444
1 эможи

үнэн мэдээ
2025-03-31 07:06
ДАРГА, мэргэжилтэн нараар нь дамжуулж БАРАА шахдаг систем эрчим хүчинд удаж байгаа. ДОТООД АУДИТ нь шударгаар ажилладаггүй. ГЭР хороолол, зуслангийн бүсэд цахилгаан ашиглалтанд гадны хяналт шалгалт хийлгэх хэрэгтэй. ЦАХИЛГААНЫ байцаагч нарын ивээлд цахилгаан хяналтгүй хэрэглэдэгийг зогсоох ёстой.
TSO
2025-03-30 13:02
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа

Зочин
2025-03-28 22:15
чойжилсүрэн цадмаар бна
keyboard_arrow_up