Г.Лувсанжамц: Иргэдийн төлсөн төгрөгийн татвар бүр үр дүнтэй зарцуулагдах ёстой
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц " Иргэдийн төлсөн төгрөгийн татвар бүр үр дүнтэй зарцуулагдах ёстой. Гэтэл Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд 21.7 их наяд төгрөг зарцуулсан боловч нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөө тодорхойлогдохгүй байна.
Үүний шалтгаан нь үр дүнгээ хэмжих шалгуур үзүүлэлт нь буруу, хэмжих боломжгүй, оновчгүй, зорилго зорилттойгоо нийцэхгүй байна.
Энэ талаар намрын чуулганы хугацаанд зөндөө хэлсэн. Гэтэл тайлангуудыг бахь байдгаар нь оруулж ирлээ.
Зөвхөн арга хэмжээний хэрэгжилтийг гаргачхаад бодлогын хэрэгжилт нь 60-70 хувь, зарим нь 100 хувийн биелэлттэй байна гэж буруу тайлан гаргаад байна. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй.
Засгийн газар төлөвлөгөөгөө зөв боловсруулаад, зөв шалгуур үзүүлэлттэй болох ажлыг нэн яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна. Ингэж байж иргэдийн татварын төгрөг бүрийг зөв зарцуулах боломж үүснэ" гэлээ.








