Б.Пүрэвдорж: Манай монголчууд ер нь мөрийтэй тоглох хорхойтой хүмүүс. Хорхойсоод байвал 13-аа сайхан тогло л доо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлэт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Цахим гэмт хэргийн хор уршгийг сайн мэдэхгүй хүмүүс үүнд оролоцож маш ихээр хохирч байгаа. Хөдөө малчин айлын эхнэр, нөхөр цахим мөрийтэй тоглоом тоглоод хамаг малаа алдаж байгаа тохиолдол их байгаа. Тиймээс соён гэгээрүүлэх ажлыг сайн хийж хор хохирлыг нь ойлгуулмаар байна. Цахим покерын ард олон утастай нэг хүн сууж байдаг. Хохирогч нь олон хүнтэй л тоглож байна гэж боддог. Эхлээд жаахан өгч хорхойсуулдаг. Дараа нь бүх мөнгийг нь авдаг. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг.
Манай монголчууд ер нь мөрийтэй тоглох хорхойтой хүмүүс. Хорхойсоод байвал 13-аа сайхан тогло л доо. Өөр хоорондоо 50 мянган төгрөгөөр ямар ч аюулгүй тоглож хорхойгоо дарах хэрэгтэй" гэв.








