УИХ татвар бууруулах дөрвөн хуулийн төслийг хэлэлцэж магадгүй
2025 оны 4 сарын 07
Иргэд болон УИХ-ын гишүүдээс татвар бууруулах хэд хэдэн хуулийн төслийг санаачлаад явж байгаа.
Тодруулбал, ойрын хугацаанд УИХ-аар татвар бууруулах дөрвөн хуулийн төслийг хэлэлцэж магадгүй нөхцөл байдал үүсэж буй.
Тухайлбал,
- ХХОАТ-ыг 1 хувь болгон бууруулах 100,000 иргэний саналыг Төсвийн байнгын хороо 4 сарын 9-ний өдрийн лхагва гарагийн хурлаараа авч хэлэлцэнэ. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанд ХХОАТ-ыг 1 хувь болгох иргэний саналыг ТБХ-нд шилжүүлж байна. Хэлэлцсэн шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ.
-
НДШ-ийн хувь хэмжээг хоёр дахин бууруулж, 12 хувьд хүргэх өргөдөлд 55 мянган иргэн гарын үсэг зурж, санал авах ажил үргэлжилж байна.
- Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар/ саналыг 100 мянган иргэн дэмжиж, УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэхээр болсон.
-
Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нар ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж байна.
-
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт алслагдсан бүс нутгийн иргэдээс авах ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслийг боловсруулж, өргөн барих гэж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?



1






662613
1 эможи
batbileg
2025-04-07 10:31
demjij baina
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: