Д.Ганмаа: Иргэд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг авахдаа санхүүгийн эрсдэлд орох ёсгүй Д.Ганмаа: Иргэд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг авахдаа санхүүгийн эрсдэлд орох ёсгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм 6°C 3449.0₮
04 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганмаа: Иргэд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг авахдаа санхүүгийн эрсдэлд орох ёсгүй

2025 оны 4 сарын 07

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас тодрууллаа.

Тэрбээр, "УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг байгаа. Үүний нэг бол  Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар,хүртээмж, аюулгүй байдлын Ажлыг хэсэг байна. Ажлын хэсгээр эрүүл мэндийн тогтоолцоо олон улсад ямар байгааг харьцуулан судалж ярилцсан. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзахаас гадна, иргэдтэй ч гэсэн уулзаж байгаа. Одоогийн байдлаар судалгаанд 300 гаруй хүн хамрагдсан. Энэ тоог цаашид 1000 хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Судалгааны үр дүнд хамгийн их тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэж байна.

Иргэд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг авахдаа санхүүгийн эрсдэлд орох ёсгүй.

Хот, хөдөөгүй улсын эмнэлгүүдэд санхүүжилт хүрэлцэхгүй байна гэдэг асуудал бий. Учир нь иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний тоо хэзээ ч багасгахгүй.  Гэтэл ЭМДС нь хязгаартай. Тиймээс энэ хоёрын балансыг сайн олохын тулд бид яах ёстой вэ гэдгийг ярилцах нь чухал. 

Эрүүл мэндийн зөв тогтолцоонд дараах  4 асуудал чухал.

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжрахын хэрээр энэ салбар Санхүүгийн хямралд орохгүй байх ёстой. 
  • Иргэд нь хандив тусламж гуйгаад явахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах ёстой. 
  • Чанартай эмийн нөөц байх ёстой. 
  • Засаглал нь маш тодорхой байх ёстой. Энэ дөрвөн багц асуудал дээр анхаарч байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662620
0 эможи

Д.Ганмаа
keyboard_arrow_up