Автомашины албан татварыг бууруулах асуудлаарх ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Т.Аубакир ахлахаар боллоо
Автомашины албан татварыг бууруулах асуудлаарх ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Т.Аубакир ахлахаар боллоо.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аубакир "УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.04.09/-ийн хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн хоёр өргөдлийг хэлэлцэж Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Т.Аубакираар ахлуулахаар байнгын хорооноос шийдвэрлэлээ.
Мөн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг заалт тус бүрээр хэлэлцэн дэмжиж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов." гэв.








