Жагсаалтаар орсон УИХ-ын гишүүн М.Сарнай  ₮1 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ОФФИСТОЙ, ₮394 саяын АВЛАГАТАЙ Жагсаалтаар орсон УИХ-ын гишүүн М.Сарнай ₮1 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ОФФИСТОЙ, ₮394 саяын АВЛАГАТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 18°C 3449.0₮
04 сарын 19, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Жагсаалтаар орсон УИХ-ын гишүүн М.Сарнай ₮1 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ОФФИСТОЙ, ₮394 саяын АВЛАГАТАЙ

2025 оны 4 сарын 10

Arslan.mnУИХ-ын 126 гишүүнтэй анхны парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд найман сар болжээ. Хэдийгээр тэдний 80 нь анх удаа сонгогдсон шинэ гишүүн ч одоо хуралдааны дэгээ судлахаас эхлээд ажилдаа суралцаж дууссан байх учиртай. Гишүүний тоог нэмэгдүүлснээр олон давуу тал, эерэг өөрчлөлт гарна гэж үзсэн. Тэгвэл өөрчлөлт, үр дүн нь энэ УИХ-аас харагдахгүй байна гэж шүүмжлэх ч хүн олон бий.

126 гишүүнтэй болсноор хяналтын тогтолцоо илүү сайжирна гэж үзсэн. Гэтэл УИХ-д сөрөг хүчин үгүй. 42 суудалтай АН, найман төлөөлөлтэй ХҮН намынхан Засгийн газарт нэгдсэн. Тус бүр дөрвөн суудал авсан ИЗНН, “Үндэсний эвсэл”-ийнхэн сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа нь нууц биш.

Энэ удаа Үндэсний эвслээс жагсаалтар орж, УИХ-д анх удаа гишүүнээр ажиллаж байгаа М.Сарнайонцлож байна.

Түүний хувьд "Тэнгэр бөөний төв"-ийн бэр, Баянзүрхийн Баясах агсаны эхнэр гэдгээр олон хүн мэддэг бөгөөд 2024 оны сонгуулиар Номтойбаярын дэмжлэгээр Д.Пүрэвдаваа гишүүнийг дагаж очиж жагсаалтар гарсан гэгддэг.

Тэгвэл сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа УИХ-ын гишүүн М.Сарнай 2023 оны ХОМ-тээ хөрөнгөө дараах байдлаар мэдүүлжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮79 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /орон сууц -3, Үйлдвэрлэлийн зориулалттай оффис-1, Авто зогсоол-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮250 сая /Суудлын жижиг машин,Lexus  ES 300, Жийп болон туулах чадвар өндөр BMW  X-7 маркийн хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: 0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮125 сая
Хадгаламж: ₮32 сая
Авлага:  ₮394 сая
Зээл:  ₮152 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662713
0 эможи

keyboard_arrow_up