УИХ: Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ УИХ: Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УИХ: Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2025 оны 4 сарын 10

Arslan.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Тодруулбал, санал хураахад хуралдаанд оролцсон 100 гишүүний нь 52 нь Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  дэмжив.

"Хуульд өөрчлөлт орсноор "ХАР ЖАГСААЛТ" гэж байхгүй болж, чанаргүй зээл буурна"

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар "Та зээлийн муу түүхтэй байвал таны оноо бага байна. Энэ мэдээллийг санд 6 жил хадгалдаг. Гэхдээ давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлээ төлж чадаагүй зэргийг харгалзан оноожуулна. 6 сар зээлээ төлөөгүй бол зээлдэгчийн ангилал өөрчлөгддөг. 30 хоногоор зээлээ хэтрүүлбэл  хугацаа хэтрүүлсэн зээлдэгчээр бүртгэдэг. Эдгээр нь хангалттай урт хугацаа юм. Банкууд хэрэглэгчид боломж олгож байна гэсэн үг юм.

Энэ хуулийг баталснаар шинэ тоглогч орж ирэн, хүүний зардал буурна. Зээлээс зээлийн хооронд явдаг нь буурна. Ломбардны зээлийн тухайд Санхүүгийн зохицуулах хороо хариулна.

Энэ хуулийг баталснаар "ХАР ЖАГСААЛТ" гэж байхгүй болж, чанаргүй зээл буурна. Иргэд, банкууд гээд бүх талд ашигтай хууль тул тогтолцоонд эергээр нөлөөлнө.

Барьцаа хөрөнгийн шаардлага 28 хувиар буурах санхүүгийн тооцоо гарсан. Учир нь зээлийн өндөр оноотой буюу санхүүгийн сахилга бат сайтай иргэд банк, ББСБ-аас илүү хурдан хугацаанд, бага хүүтэй зээл авдаг болно. Иймд зээлийн хүү буурна. Бусад өндөр хөгжилтэй орнуудад энэ хуулийг хэдийнэ баталсан. Төрийн байгууллагын хяналт дор хувийн хэвшлүүд оноожуулалтын системийг хариуцан ажилладаг. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662722
1 эможи

Baatarkhuu
2025-04-11 14:02
Зөв шүү!
keyboard_arrow_up