Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга манай улсад айлчлахаар хүрэлцэн иржээ Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга манай улсад айлчлахаар хүрэлцэн иржээ
09 сарын 09, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга манай улсад айлчлахаар хүрэлцэн иржээ

2026 оны 9 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.09) хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан болон албаны бусад хүмүүс угтан авав.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ы Монгол Улсад хийх албан ёсны айлчлал 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Arslan.mn

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-тай албан ёсны хэлэлцээ хийж, парламентын түвшинд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа, парламентын бүлэг, Тамгын газруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ. 

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670594
0 эможи

keyboard_arrow_up