Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын сайд Л.Гантөмөрийн хариуцлагaгүй үг юу байв?

2014 оны 4 сарын 02

Монголчууд бид хэний амнаас, ямар үг сонсох нь энэ вэ? Боловсролын сайд нь өөрөө боловсролыг хэрхэн олгодог, итгэл үнэмшил хэрхэн бүрддэг талаар огт мэдлэггүй байж болох уу, эсвэл мэдсэн ч зориудаар мэдээгүй царайлсаар байх уу.

 

БШУЯ-ны сайд Л.Гантөмөр  хэлсэн үгэндээ: “Шашин боловсролын салбараар хүчээ авна гэж байдаггүй. Тэгэх ч боломжгүй…” гэж хэлсэн байна.

Ерөөс аливаа итгэл үнэмшил сургууль, орчин, боловсролын үр дүнгээр бий болдог. Сайдын яриад байгаачлан Монгол улсад хөгжлийг бий болгох сайн боловсрол олгоно гэдэг бол суралцагчидад шинжлэх ухаан, техник технологийн  мэдлэг дээр суурилсан итгэл үнэмшлийг  бий болгоно гэсэн үг. Харин энэ итгэлийг “жаахан”  хазайлгахад   шашны агуулгатай  болоод хувирчих боломжтой.

Дэлхийн бүх шашны үйл ажиллагаагаа сургалтаар дамжин бий болдог. Тэгвэл боловсролын салбар гэдэг бол  сургалтын том, өргөн орон зай.Үүгээр дамжуулан шашины итгэл үнэмшлийг бусдад түгээ дэлгэрүүлэх бүрэн боломжтой.  Ялангуяа итгэл үнэмшил нь бүрэн төлөвшиж тогтоогүй хүүхэд багачуудын үзэх хичээл сургалт, ном сурах бичгээр нь дамжуулан шашин суртахууны агуулгатай мэдээлэл өгч, улмаар тэднийг шашин соёлдоо итгүүлэх боломж байгаа гэдгийг энгийн ухамсарын түвшинд хэн хүн ойлгож чадна.  Харин үүнийг манай боловсролын  сайд “ойлгодоггүй” нь түүний хэлсэн үгнээс тодорхой харагдаж байна.

“…Хамаатай хамаатай, хамгийн их хамаатай” гэдэгчлэн шашин боловсрол хоёр  шууд хамааралтай, аливаа шашныг боловсролын салбараар дамжуулан түгээн дэлгэрүүлэх бүрэн бололцоотой. Ялангуяа боловсролын дээд удирдлагад  шашны гүн бат итгэл үнэмшилтэй хүмүүс байна гэдэг бүр хортой. Гэтэл үүнийг ухаарч анзаарахгүй сайд байгаа нь улам ч гэмтэй. Ийм нөхцөл байдал дунд тун удахгүй  сурагчдын  хичээлийн ном сурах  бичигт  “Ертөнцийг эзэн бүтээсэн” гээд хэвлэгдээд гараад ирэхэд бид гайхах хэрэггүй юм байна.

Улс төрийн соёл өндөр хөгжсөн  улс орнуудад Боловсролын сайд ийм хариуцлагагүй үг хэлснийхээ төлөө огцрох үндэслэлтэй. Бид  ийм   этгээд сонин үзэл бодолтой,  гадны шашин соёлд найр тавьсан хүнээр  боловсролын салбараа  хэдий болтол удирдуулах вэ? гэсэн шүүмжлэлд өртөж байгаа бололтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
998
0 эможи
keyboard_arrow_up