Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хоёр намын даргын хожимдсон мэдэгдэл

2014 оны 10 сарын 22

Ерөнхий сайд, АН -ын дарга Н.Алтанхуяг,  МАХН -ын дарга Н.Энхбаяр нар дөнгөж сая төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд сүүлийн үед улс төрийн ертөнцөд шуугиан тариад байгаа хамтарсан гэрээний талаар олон нийтэд сөрөг мэдээлэл тараад байгаа учраас энэхүү энэ мэдээллийг хийсэн гэв. Тэдний хэлж буйгаар өчигдөр цахим ертөнцөөр цацагдсан "Хамтарсан гэрээний нууц хавсралт" гэдэг зүйлийг байгуулаагүй. МАХН-тай хагаралдуулах гэсэн худал мэдээлэл гэв. Үүнээс гадна хоёр намаас ажлын хэсэг гаргаж хамтарсан гэрээний бүх зүйл заалтуудыг дахин нягталж тус тусын нам дотроо ярилцахаар болжээ. Ингээд гэрээгээ эцсийн байдлаар Ардчилсан нам ҮЗХ, МАХН удирдах зөвлөлийн гишүүддээ танилцуулах юм байна.

“Би буруу зүйл хийчихлээ. Одоо засчихъя”. Энэ бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн удаа дараа гаргаж буй ээлжит заль юм. Хууль зөрчиж шийдвэр гаргаад буруудахаа мэдмэгц захирамжаа засдаг. Намынхантайгаа зөвлөлгүй өөр намтай бүхэл бүтэн 10 жилийн гэрээ байгуулчихаад “Уучлаарай, одоо намынхантайгаа зөвлөлдөж байж мөрдье” гэх мэт хариуцлагагүй үгс түүний мэдэгдлүүдээс байнга шахам харагдах болов. Уг нь хэн нэгэн гэм буруутай этгээд алдаагаа зассанаархууль огт зөрчөөгүй болж хувирдаг бол Монголд гэмт хэрэгтний тоо хавьгүй цөөн байхсан. Уг нь “Гэрээ гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гээд гэрээний 14-т заажээ. Гэтэл одоо тус тусын намынхантайгаа хэлэлцэж байж хэрэгжүүлье гэсэн нь үнэн хэрэгтээ “Гэрээний хэрэгжилтийн хугацааг түдгэлзүүллээ” гэсэнтэй адил агуулгатай юм.

Ямартай ч АН болон МАХН-ын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнээс болж Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл болон ҮЗХ-ны гишүүд Ерөнхий сайдыг хууль зөрчсөн гэж үзээд түүнийг огцрохыг шаардаад байгаа юм. Харин МАХН-ынхан харьцангуй тайван байгаа гэж хэлж болно. Тус намын дарга Н.Энхбаяр “Уучлаарай, юуны өмнө хавсралт нууц гэрээг байгуулаагүй гэдгээ мэдэгдээд, Ардчилсан намыг эвгүй байдалд оруулах буруу зөрүү санаа бодол байхгүй. Цаашдаа улам идэвхтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэсэн. Харин тус нам дахь “Шударга ёс” бүлгийн гишүүн О.Баасанхүү “Маргаантай асуудлаа нам дотроо яриач. Бид нарыг хөлдөө чирээд байх юм. Уг гэрээнээс болж МАХН-ны нэр ч мөн давхар яригдаж байна. Тийм учраас АН-ынхан манай намын даргаас уучлал гуйх ёстой” гэжээ.

Ийнхүү холыг харж гэрээ байгуулсан хоёр намын даргын хожимдсон мэдэгдэл, тайлбар хэнийг ч тайвшруулсангүй. АН-ын дарга намынхантайгаа яриагүй “түүхий” гэрээ байсан хэмээн мэлзэж, МАХН-ын дарга улс төрийн соёл ярьсаар өнгөрсөн нь үнэндээ хэнд ч таалагдсангүй.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10560
0 эможи
keyboard_arrow_up