Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын бүлгээс Г.Дэнзэнгийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа

2014 оны 11 сарын 04

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх байсан. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд завсарлага авснаар тус асуудал хойшлоод байгаа билээ.
Тэгвэл үүнтэй холбогдуулан өнөөдөр 15.00 цагаас Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлгээс  хэвлэлийн хурал зарлаад байна. “Эрдэнэс Тавантолгой компаниас Г.Дэнзэнг хууль бусаар 4.6 тэрбум төгрөг гаргуулсан болохыг тус компанийхан баталсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Г.Дэнзэнгийн асуудлыг хэлэлцэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шаардсан билээ.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах талаар яригдаж буй. Тэгвэл өнгөрсөн хугацаанд манай улсын улс төрийн тогтвортой байдал ямархуу байсныг эргэн харъя. Ард түмэн засаг төрийн эрхэнд хэн байхыг сонгож шийддэг болсон цагаас хойш монголчууд 24 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Засгийн газрын тэргүүнээр нийтдээ 13 хүн томилогдон ажилласан байдаг юм байна.

Шаравын Гунгаадорж 1990.03.21-1990.09.11
Дашийн Бямбасүрэн 1990.09.11-1992.07.21
Пунцагийн Жасрай 1992.07.21-1996.07.19
Мэндсайханы Энхсайхан 1996.07.19-1998.04.13
Цахиагийн Элбэгдорж 1998.04.23-1998.12.09

Жанлавын Наранцацралт 1998.12.09-1999.07.22
Ням-Осорын Туяа 1999.07.22-1999.07.30
Ренчиннямын Амаржаргал 1999.07.30-2000.07.26
Намбарын Энхбаяр 2000.07.26-2004.08.20
Цахиагийн Элбэгдорж 2004.08.20-2006.01.13

Миеэгомбын Энхболд 2006.01.13-2007.11.22
Санжаагийн Баяр 2007.11.22-2009.10.28
Сүхбаатарын Батболд 2009.10.28-2012.08.09
Норовын Алтанхуяг 2012.08.09-?

Энэ хугацаанд П.Жасрай, Н.Энхбаяр нарын Засгийн газар л бүрэн эрхийн хугацаагаа дуустал тогтвортой ажиллаж чадсан байна. 1996-2000 оны хооронд буюу Монголын үндэсний ардчилсан нам, Монголын социал демократ намын Ардчилсан холбоо олонхи байхад хамгийн олон удаа буюу дөрвөн удаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн ихээхэн тогтворгүй үе байжээ. Засгийн газрын тогтворгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалт буурч, төрийн бодлогын залгамж шинж чанар алдагдах, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж эмх замбараагүй байдал үүсгэх зэрэг сөрөг талтай байдаг талаар судлаачид хэлдэг. Тэглээ гээд ажлаа хийж чадахгүй байгаа засгийг хамгаалах шаардлага байхгүй. Хамгийн гол нь, засгийн эрхийг түдгэлзүүлэхэд улс төрийн нам, бүлэг, эвслийн хуйвалдаан бус ард түмний эрх ашиг нөлөөлж байх учиртай гэдгийг ч мөн улс төр судлаачид хэлж байгаа юм. - See more at: http://www.wikimon.mn/content/57798.shtml#sthash.rdB14qPS.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11393
0 эможи
keyboard_arrow_up