Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав, З.Энхболд нар яригдаж байна

2014 оны 11 сарын 06

Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар огцорсноор АН-д дараагийн Ерөнхий сайдын марафон эхэллээ. УИХ-ын чуулганд оролцсон 66 гишүүний 36 нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт итгэл хүлээлгэхгүй гэдэг шийдвэрийг гаргасан болохоор галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Ингээд улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлыг хурдан шийдвэрлэж, дараагийн дараагийн ажлаа бодох хэрэгтэй гэдэг дээр эрх баригчид, сөрөг хүчний аль аль нь санал нэгдсэн байна. Чуулганы хуралдааны дараа УИХ-ын даргын өрөөнд нам, эвслийн бүлгийн дарга нар уулзалдаж дараагийн Засгийн газрын танхимыг яаралтай бүрдүүлэх, 2015 оны улсын төсвийг хуулийн хугацаанд нь батлахад хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдэг дээр тохирсон гэв. Мөн үүний дараа АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж АН-ын ҮЗХ-г энэ сарын 07-ний өдөр хуралдуулах шийдвэрийг гаргав. АН-ын ҮЗХ-ны хурлаас АН-ын шинэ дарга буюу Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд улстөрийн нөхцөл байдалд дүгнэлт өгөх,  дараагийн Засгийн газрын танхмыг бүрдүүлэх зөвшилцлийг хэрхэн явуулах талаар шийдвэрийг гаргана. Ингээд АН-аас дараагийн Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ? Гэдэг асуудал улстөрийн хүрээнийхний сонирхолыг хамгийн ихээр татах боллоо. Эхнээсээ ч Ерөнхий сайдад нэр дэвших боломжтой хүмүүсийн нэр тодорч эхлэв.

    Эх сурвалжуудын мэдээллэж байгаа дараагийн Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав, З.Энхболд, Х.Баттулга, Р.Амаржаргал гэсэн хүмүүсийн нэрс яригдаж эхэлсэн байна.

    Гэхдээ эдгээрээс хамгийн өндөр магадлалтай хүнээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг нэрлэж байна. Учир нь өнөөгийн намын дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн алтангадас фракци ҮЗХ-нд хамгийн олон гишүүнтэй. Тиймээс Н.Алтанхуяг сүүлийн бүх нөөц бололцоогоо шавхаж алтангадасаас дараагийн Ерөнхий сайдыг тодруулахын төлөө ажиллаад эхэлсэн гэдгийг эх сурвалж онцолж байна. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд нийгэм ч таатай хүлээж авна, боловсролтой, залуу шинэ хүнийг дэмжинэ гэсэн хүчин зүйл түүнийг хамгийн өндөр шанстай нэр дэвшигчээр нэрлэхэд хүргэжээ.

    Дараагийн өндөр магадлалтай хүнээр Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав нэрлэгдэж байна. Хэдийгээр хуулийн байгууллага дагаж намын амьдралаас холдсон ч тэрээр үгүйсгэх аргагүй ардчиллын партизан. Түүнийг Ерөнхий сайд болохыг хамгийн ихээр дэмжиж байгаа хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Мөн МАН, АН-ыг дамнасан увсын бүлэглэлийнхэн нь түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр идэвхтэй хөдөлж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байна.

    Улс орны эдийн засаг хүндэрсэн ийм үед жинхэнэ технократ Засгийн газар бүрдүүлэх ёстой гэж үзэгсэд ч АН-д цөөнгүй байгаа гэв. Хэрвээ өндөр мэдлэг боловсролтой, мэргэжлийн эдийн засагч хүнийг Ерөнхий сайд болгож энэ бүх байдлыг залруулахгүй бол 2016 онд АН хүнд байдалд орно гэж цөөнгүй гишүүд нь дүгнэж байгаа гэнэ. Хэрвээ ийм улстөрийн шийдвэр гарвал Р.Амаржаргал, Да.Ганболд нарын аль нэгийг Ерөнхий сайдаар томилох өндөр магадлалтай гэнэ.

    Мөн УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг шонхорууд дараагийн Ерөнхий сайдыг тодруулахад хүчтэй оролцоно. Хэдийгээр З.Энхболд “Би Ерөнхий сайд болохгүй” гэж мэдэгдээд байгаа ч фракцийнх нь зүгээс нэр дэвшүүлээд нам нь дэмжлэг үзүүлбэл “үгүй” гэж хэлэхгүй гэцгээх нэг хэсэг байна.
   
    Түүнээс гадна Э.Бат-Үүл, Х.Баттулга нарын нэрс ч тодорхой хүрээнд яригдаж эхэлсэн гэв.  Ийнхүү Ардчилсан намд дараагийн Ерөнхий сайд хэн бэ? Гэсэн өрсөлдөөн хэдийн эхэлж олон хүний нэр яригдах болсон ч гол тулаан Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав нарын хооронд болох болов уу?  гэж улстөрийн хүрээнийхэн дүгнэж байна. Мөн хэрвээ өөрөө л хүсвэл саадгүй Ерөнхий сайд болж чадах хүн бол З.Энхболд гэдгийг ч давхар тооцоолж байгаа бололтой.

    Эдгээр нэр дэвшигчдээс хамгийн өндөр шанстай байгаад өөрөө өөрийгөө унагаасан хүнээр С.Баярцогтыг нэрлэх болов. Хэрвээ С.Баярцогт нууц дансны асуудалд холбогдоогүй бол найдвартай дараагийн Ерөнхий байд болохоор бүх тохироо нь бүрдсэн, бэлтгэгдсэн хүн байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11531
0 эможи
keyboard_arrow_up