Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Оюундарь: Хяналтын хорооны тогтоол дангаараа хүчин төгөлдөр биш

2014 оны 11 сарын 07

  Ардчилсан намын хяналтын хороо хоёр өдрийн өмнө хуралдаж намынхаа найман гишүүнийг Ерөний сайдын эсрэг санал өгсөн гэх шалтгаанаар намаасаа хасахаар болсон юм. Тодруулбал Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д,Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдийг хасах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ талаар Ардчилсан намын Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр “Хяналтын хорооны  тогтоол дангаараа хүчин төгөлдөр биш. Хяналтын хорооны тогтоолыг ҮЗХ дэмжвэл хүчин төгөлдөр болно. ҮЗХ өнөөдөр хуралдаж, тэр асуудлыг мөн шийднэ” гэж хэллээ.

 Тиймээс дээрх нэр бүхий найман гишүүнийг албан ёсоор АН –аас хөөгөөгүй юм байна. Харин ҮЗХ өнөөдөр 15.00 цагаас эцсийн шийдвэрийг гаргана.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11626
0 эможи
keyboard_arrow_up