Ерөнхий сайдыг тодруулах ҮЗХ-ны ээлжит бус хурлыг нөгөөдөр хуралдуулахаар товлов
2014 оны 11 сарын 13
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж ҮЗХ-ны ээлжит бус хурлыг арваннэгдүгээр сарын 14-нд буюу ирэх баасан гарагийн 17 цагт хуралдуулахаар товлосон байна. Тэгэхээр дараагийн Ерөнхий сайдыг маргааш бус нөгөөдөр дөнгөж ҮЗХ тодруулах нь. Ерөнхий сайдад нэр дэвшигчээ хурдан батлах үүрэг ҮЗХ-нд өгсөн учраас ээлжит хуралдаанаа яаран зарлаж байгаа нь энэ гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь цахим хуудаснаа мэдээллээ.
Тэрбээр цаг хугацаанд шахагдаад зөвшилцлөө хурдан хийнэ гэж найдаж байгаагаа мөн илэрхийлсэн юм. Гэвч төрийн сангийн дансыг хаасан, төсөв батлах хугацаа тулсан зэрэгтэй холбоотойгоор улс орны эрх ашиг АН-ын эрх ашигт хөтлөгдөж байх нь ёс бус хэмээн олон нийт шүүмжилж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11932
0 эможи