Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Эрдэнэбат: Эдийн засгийн хүндрэлийг давж туулах чадвартай баг бүрдээсэй гэж хүсч байгаа

2014 оны 11 сарын 18

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа.  

-Н.Алтанхуягт Ерөнхий сайдаас огцрохоор танхим тэр чигтээ огцорсон гэж үэзж байгаа. Гэтэл ЗГХЭГ-ын дарга байсан хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. Хуулийн хувьд тэд хамтдаа хариуцлага хүлээх ёстой юу?

 


-Алтанхуягийг Сайхан­билэгээр сольсон гэдгийг шууд утгаар нь хүлээж авч болохгүй. Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ярина. Засгийн газар огцорсон бол тэр бүрэлдэхүүнээс нь Ерөнхий сайд сонгож болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. ҮЗХ-ны шийдвэрийг хуулийн хүрээнд АН-ын бүлэг баталгаажуулах даалгавар өгсөн учраас  санал хураалт илээр явсан. Үндсэн хууль болон УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн хүрээнд шийдвэр гарсан.

-ҮЗХ-ноос Ерөнхий сайдыг тодруулах эрхийг АН-ын бүлэгт өгсөн. Гэтэл бүлгээс гарсан шийдвэрээс илүү Гүйцэтгэх зөвлөл дээр хэдэн хүн өөр нэр дэвшигч оруулж ирснийг баталж байгаа нь зөв үү?
-Өмнө нь хуралдсан ҮЗХ-гоор бүлэгт эрх өгсөн нь үнэн. Энэ хүрээнд ажиллаж Амаржаргал гэдэг нэр дэвшигчийг ҮЗХ-ндоо санал болгосон. Нэр дэвшигчийг батламжилж болно, батламжлахгүй ч байж болох эрх нь ҮЗХ-нд хадгалагддаг учраас шийдвэр ингэж гарсан гэж ойлгож болно. ҮЗХ-нд Амаржаргалыг хүлээж авсан. Шинэ гарсан намын дарга хоёр дахь нэр дэвшигчийг Гүйцэтгэх зөвлөлөөрөө оруулж ирсэн. Ийм учраас хоёр нэр дэвшигчийг өрсөлдүүлэх санал ҮЗХ-нд нээлттэй байдаг.

-УИХ-ын чуулганд Ерөнхий сайдыг томилох асуудлаар АН-ын бүлэг нэгдсэн байр суурьтай орох уу?
-УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй. Тиймээс энэ удаагийн бүлгийн хурал дээр итгэл үнэмшлээрээ саналаа өгсөн. Чуулган дээр ямар санал өгөхийг хувь хүнийхээ үүднээс хэлэх боломжгүй. Бүлгийн даргын хувьд энэ төр тогтвортой байгаасай гэж хүсч байгаа. Ард түмний эрх ашгийг хамгаалахын тулд, эдийн засгаа сэргээхийн тулд зөвхөн ганц нэг гишүүд бус парламентад суудалтай бүх нам эв эеэ олоод цаашаа явах нь улс орны эрх ашиг.

-Эдийн засгийг хямралд хүргэлээ гэж Н.Алтанхуягийг огцруулсан. Ч.Сайханбилэг гарснаар хямралыг зогсоож чадах уу. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй болчих юм биш үү?
-АН-ын бүлэг олонхоороо шийдвэр гаргасан. Энд хэн нэг шийдвэр гаргасан биш бүгдээрээ урагшаа хараад ажиллах тухай яригдана. Эдийн засгийн хүндрэл гарсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Сайханбилэгийн Засгийн газар хэрвээ байгуулагдвал эдийн засгийн хүндрэлийг давж туулах чадвартай баг бүрдээсэй гэж хүсч байгаа. Үүний төлөө бүгдээрээ шийдлээ гаргаад явна.

-Засгийн газар байгуулах асуудлаар намуудтай зөвшилцөх ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд ямархуу байдлаар ажиллаж байгаа вэ. МАН-аас бусад намд санал ирсэн гэж байсан?
-Ажлын хэсэг дөрвөн удаа хуралдсан. Урьдчилсан санал солилцоход хамгийн эхлээд ИЗНН, “Шударга ёс” эвслийг урьсан. Бид хамтарч ажиллаж байгаа учраас тэдэнд эхэлж саналаа тавьсан. Зөвшилцөл эхэлсэн гэж болно. Шинээр сонгогдсон намын дарга өнөөдөр /өчигдөр/ бүх намтай зөвшилцөх бичиг хүргүүлж байгаа. Хамгийн эхлээд ИЗНН, “Шударга ёс” эвсэл тэгээд МАН.

-Ч.Сайханбилэг цөө­хөн саналын илүүгээр гарсан. Тэгэхээр цаашдаа тогтвортой байж чадах болов уу?
-Бүлэг аль болох тогтвортой байдлыг хангаж ажиллах талаар өөрсдийн санаа бодлыг чилээх ёстой. Бүлгийн даргын хувьд энэ асуудалд анхаарахгүй бол саналын зөрүү цөөхөн байна гэдэг ний нуугүй хэлэхэд бодох ёстой асуудал.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12221
0 эможи
keyboard_arrow_up