Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлснийг зөвшилцөх санал хүргүүлсэн тухай

2014 оны 11 сарын 20

Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Үндсэн Хуулийн 33.2-т заасны дагуу буюу “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж

 

Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах” гэсэн заалтыг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1/311, 1/312, 1/313 тоот албан бичгийг Монгол Ардын нам, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл, Иргэний зориг Ногоон намд тус тус хүргүүлсэн байна.

 

 

 

 

2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1/311, 1/312, 1/313 тоот албан бичгийг Монгол Ардын нам, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл, Иргэний зориг Ногоон намд хүргүүлсний дагуу Монгол Ардын нам болон Иргэний зориг ногоон нам албан бичгийн хариуг ирүүлсэн байна.

 

 

Харин  Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболдын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэлд хүргүүлсэн 1/313 тоот албан бичгийн хариу одоогоор ирээгүй байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12361
0 эможи
keyboard_arrow_up